Форум | Холбоо барих
Блог хайлт:

хүний биед хэрэгтэй хүнс

монгол хоол

Монголчууд эртнээс нааш мал аж ахуйд голлон шүтэж амьдарсаар ирсэн учир идээ ундаандаа ихэвчлэн малын сүү шим, махыг янз бүрийн аргаар боловсруулан хэрэглэдэг бөгөөд Монгол хоол гэж монголчуудын тэрхүү уламжлалт хоолыг хэлнэ. Бас ан амьтан, зэрлэг, таримал ногоо, үр буурцаг, амуу тариа, жимс жимсгэнэ, ааг амттаны зүйлийг хачир болгосоор иржээ.

Монгол хоолны зүйлийг махан хоолцагаан хоол ногоон хоол гэж 3 ангилж болно. Махан хоол гэдэг бол давссонгиносармис, зэргээр амтлах төдий хачир оруулж, дан махны зүйлээр хийсэн хоол хүнс юм. Дотроо тураг махдотор махтолгой шийрэн хоол гэх мэт ялгаатай. Тураг мах гэдэг нь малын их биеийн, дотор мах гэдэг нь зүрхуушигэлэгбөөрходоодгэдэс зэрэг их биеийн бус махны нэр юм. Тураг махан хоолонд бүхэл махан хоол, хуйхтай өвчүү, өвчүүний үдмэг, хар шөлмахан хуурга, тосонд чанасан мах орно. Дотор махан хоолонд дээр дурдсан дотор махыг тэр чигээр нь давстай усанд чанаж болгосноос гадна үнхэлцэгсорсзайдасшавайбөсгөмөл цусороомогүдмэг, ходоод, дотор зэрэг орно Эдгээрийг хийх арга дор бүрдээ өвөрмөц, жишээ нь тураг махаар хорхог шөл хийхдээ торниун хөшиглөж давссонгиносармисхалуун ногоогоор хачирлан усаар нэмүүхэн шүүсэлж, хавхаг сайтай саванд улайтгасан чулуутай хамт хийж сайн таглан жигнэж болгоно. Цагаан хоол гэж цагаан идээ буюу ааруул хурууд ээзгий айраг цэгээ, тараг зэрэг орох бөгөөд, ногоон хоол гэж жимс жимсгэнэ самар, байглийн гаралтай бүтээгдхүүндийг хэлнэ.


  •  

бичсэн: jagaanaa | төрөл: 2019-11-17 өдөр 15:50
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax